Газар хөдлөлтийн голомт Карибын тэнгисийн эрэгт Морон суурингийн орчимд 13 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Хүчтэй чичирхийлэл тус улсын хэд хэдэн мужид мэдрэгджээ. Хамгийн хүнд нөхцөл байдал газар хөдлөлтийн голомтоос 168 км-ийн зайд орших нийслэл Каракас хотод үүсжээ. Тус хотын хүн ам шигүү суурьшсан Альтамира дүүрэгт орон сууцны болон бусад барилга байгууламж нурсан байна. Венесуэлийн Дотоод хэргийн сайд Диосдадо Кабельо нийслэл хотод нөхцөл байдал хүнд байгааг батлаад, газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үргэлжлэх эрсдэлтэй байгаа тул гэр орондоо буцаж орохгүй байхыг иргэддээ уриалав. Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл тус улсын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулж болзошгүй байна. АНУ-ын Геологийн албаныхны тооцоолсноор, хохирлын хэмжээ Венесуэлийн ДНБ-ий 2-оос 20 хувьд хүрч магадгүй болжээ. Австралид нүүрстөрөгчийг бетон, шил болгон хувиргах үйлдвэрийг нээжээ.
ВЕНЕСУЭЛД ГАЗАР ХӨДЛӨЛӨӨ.

ldmggeyqdktgxhrzsowgifqmijvzvp
kxpzjytigqpfvgyrttqlijgnprsxgp