Нүүрстөрөгчийг ялган авч, бетон, цаас, шил зэрэг үйлдвэрийн бүтээгдэхүүн болгон хувиргадаг, дэлхийд анхны нүүрстөрөгчийг дахин боловсруулах үйлдвэрийг Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид нээжээ. Уг үйлдвэрийг “MCI Carbon” компани барьжээ. Тус компани нүүрстөрөгчийг ялган шингээх, ашиглах, хадгалах “Myrtle” хэмээх технологийг 15 жилийн турш хөгжүүлж ирсэн бөгөөд уг туршилтын үйлдвэр нь жилд 2500 метр тонн нүүрстөрөгчийн давхар ислийг шингээх хүчин чадалтай аж. Компанийн гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Маркус Доугийн хэлснээр, тэдний технологи нь “эрдсийн карбонжуулалт” буюу нүүрстөрөгчийн давхар ислийг агаараас чулуулагт шингээдэг байгалийн процесст суурилдаг байна. Жилд орчим 400 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг Австрали улс өнгөрсөн онд хүлэмжийн хий ялгарлыг бууруулах зорилтоо шинэчилжээ. Тодруулбал, тус улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2005 оныхоос 62-70 хувиар бууруулахаар төлөвлөсөн байна. “Уг үйлдвэрийг ашиглалт оруулснаар бохирдуулагч үйлдвэрүүд ашиг олохын зэрэгцээ нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах боломжтой болно” гэж Австралийн Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Крис Боуэн мэдэгдэв. “MCI Carbon” компани мөн жилд 50 мянган тонн CO₂ шингээх хүчин чадалтай үйлдвэрийг Австрид барихаар төлөвлөжээ. Энэхүү технологи нь дэлхий даяар эрчимтэй хөгжиж байгаа ижил төрлийн эрдсийн карбонжуулалтын технологиудын нэг ажээ. Тухайлбал, Канадын “Arca” компани уурхайн хаягдлыг ашиглан үүнтэй ижил төстэй төслийг хэрэгжүүлж байна.
АВСТРАЛИД АГААРААС ЦЕМЕНТ ХИЙХ ҮЙЛДВЭР НЭЭГДЛЭЭ.

hpfjtnrynhgyjwqmvzthnjhokrzwnl
jfneusxyxqdqmjoshtkujfzkwswmkt