Site icon Chichuge.mn

НАРАН УЛСАД ГАЗАР ШИЛГЭЭВ.

Японы Засгийн газар Тохокү бүс нутагт болсон газар хөдлөлтийн талаарх мэдээллийг цуглуулах шуурхай баг байгуулжээ. Мөн гамшгийн уршгийг арилгах, тусламж үзүүлэх ажиллагаанд бэлэн байгааг Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Минорү Кихара сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн голомт Иватэ мужийн эргээс 50 орчим км-ийн гүнд бүртгэгджээ. Газар хөдлөлтийн улмаас далайн түвшинд ялимгүй өөрчлөлт орохоос бусдаар цунамийн аюул нүүрлэхгүй гэж Японы Цаг уурын агентлаг мэдээлжээ.Японы газар хөдлөлтийн эрчмийг хэмжих 0-7 хүртэлх шатлалаар хамгийн хүчтэй чичиргээ Аомори мужид 6-гаас дээш түвшинд мэдрэгдсэн байна. Венесуэлийн нийслэл Каракас хотоос баруун хойд зүгт хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн алба (USGS) мэдээлэв. Тус албаны мэдээлснээр, хоёр удаа дараалан хүчтэй газар хөдөлсөн бөгөөд эхнийх нь 7.1, дараагийнх нь 7.5 магнитудын хүчтэй байжээ.

Exit mobile version